Онц хүнд хэрэгтний хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

2014 оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 17-31 насны 3 хүнийг буудаж алсан онц ноцтой хэрэг гарсан билээ.

ы

Уг хэргийг Улаан-Уул сумын харъяат О.Энхбат гэгч 21 настай залуу үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд О.Энхбат нь уг хэргийг үйлдэхдээ ашигласан Дробинк маркийн 2 амтай шувуу агнах зориулалттай бууг иргэн Ү-гийн гэрээс бусдыг алах зорилгоор бусдыг алах зорилгоор хэрэг үйлдэхээс 2 хоногийн өмнө бусадтай бүлэглэн хулгайлсан байна. Мөн уг хэрэгт яллагдагчаар татагдсан О.Энхбат нь хэрэг гарахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сард хохирогч Н-ийг эхнэртэйгээ хардлаа гэж маргалдан Чех Карбин маркийн буугаар 3 удаа хий буудаж айлган танхайрч байжээ.

ы

Буудуулж нас барсан хохирогчдын хувьд 17-31 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан бөгөөд тэдгээр хүмүүсийг О.Энхбат нь бага насны 2 хүүхдийнх нь дэргэд 3 удаа буудаж санаатай алсан байна. О.Энхбатын бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зэвсэг хэрэглэн танхайрсан, 3 хүнийг санаатай алсан үйлдэлд нь орлогч прокурор Ч.Бямбажаргал 2014.08.29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж харъяалах шүүхэд шижлүүлсэн байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ийм санаатай алуурчидад чангад хугацаатай яллаад цаазын ял нэмэлт оруулах нь чухал
2014-09-07
зочин:
энэ нөхрийг одоо яах уу улс шоронд насаар нь тэжээж 25 жилийн тавиад явуулах болж байна уу ерөнхийлөгчөө?
2014-09-06
zochin:
ene etgeed manai erunhiilugch gegdegch odoi uhaantny hairtai tenger yazguurt aluurchin baina.ter ene aluurchnyg urshuuh ni todorhoi.
2014-09-05
dayar:
iim aluurlchdad shuud tsaaz ug ursuuh hereg baihgvui uchiggvui buud
2014-09-05