Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөдөр нийт 20 хэрэг хянан хэлэлцсэний дотор Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэрэг багтсан юм.

ый

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь албан тушаалын байдлаа ашиглаж, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн erdenejamiyan@moj.gov.mn и-мэйл хаягаар Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Нобелд хандан захидал илгээснээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газраас 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б.Хуяг, Н.Энхтуяа нарын эсрэг хэвлэн нийтэлсэн улаан булант зар мэдээг цуцалж, дээрх хүмүүсийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоож, тэдний талаарх мэдээллийг Интерполын гишүүн улс орнуудаас авах боломжгүй нөхцөл байдал үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ы

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Э.Эрдэнэжамъянг албан тушаалын байдлаа ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сая 424 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ.

ы

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

ы

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gombo:
zugeer l 1 teneg. gai hah zuil alga
2014-09-07
амжилт:
залуу хүний замын хүзүү урт байдгийн.2-хон жил юу байдгийн.өөрийгөө сайн боловсруулаад ав.чамайг чадсан гэж бодсон хүмүүсийг дотроо уучлаад.тэр тэнэг амьтад чамд ямар гоё амьдралын туршлага,босч ирэх сэтгэлийн тэнхээ,ямар гоё боломжийг өгч байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй дээ.
2014-09-07
yal ogooch:
naadahdaa yal ogooch
2014-09-06
zaluu:
ene t.eneg batsaand yal n hungudsun baina. huurhii enkhbayriin b.ugsnii alchuur bolood duuslaa, odoo usiig n tataj baina. doldoi hun yadgiin ulger ji*e bolloo do
2014-09-06
zochin:
ajliin sadaa. ene teneg salbadainuudaa huuguud yawuulaach. altanhuyg uudtei bish bolhoor hamtrach ajillaj bgaa nuhdvvd ni oigomjtoi sh dee
2014-09-06
english :
what a dickhead,,, a warning to other *ers too.
2014-09-05
hooo:
хууль мэдэхгүй хууль зүйн сайдаар удирдуулж байгаа ард түмэн буруу мэдээллээр амьдралаа зохицуулаад, хэлмэгдээд, бас зохицоогүй, хууль бус шийтгэл авсан болж таар лаа даа.
2014-09-05
dfss:
jinhene huuheldei. huuli medehgui uuriiguu hamgaalj diilehgui huuli zuin ded said
2014-09-05