Нийслэлийн удирдлагууд хуралдана
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн ирэх даваа гаригт Хангарьд ордны 14 давхарт болно. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нар мэдээлэл хийх аж. Мөн энэ өдрийн 10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болох аж. Хуралдаанаар хөрөнгө бүртгэх тухай, концессын гэрээ байгуулах тухай, нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн нэгж байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ