Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвтөй хамтран "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох,хохирогчийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас гаргасан тоон мэдээллээс үзэхэд сүүлийн 2 жилд Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсч, хохирогчид нэмэгдэхээс гадна амь насаараа хохирох тохиолдлууд гарчээ. Иймээс гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох цаашид иргэдээ урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон. Тиймээс Цагдаагийн алба хаагчид, нийгмийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг орон нутагт нь зохион байгуулж байна.
б
Гэр бүлийн хчүирхийллийн хохирогчдыг таних арга,баримтжуулалт хийх,нотлох баримт бүрдүүлэх, хохирогчийг хамгаалах Тахарын албаны тухай хуулиар хохирогч гэрчийг хэрхэн хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулын эрсдлийн түвшинг тогтоох аргачлал зэрэг сэдвээр богино хугацааны илтгэл лекцийг оролцогчдод танилцуулж сертификат олгох юм. Энэ үеэр ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газраас явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, шаардлагатай асуудлууд дээр чиглэл, үүрэг өгч ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ