Японы экс Ерөнхий сайдтай уулзжээ

img

Манай Улсад айлчлал хийсэн Япон Улсын 95 дахь Ерөнхий сайд, Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ёшихико Нода тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр сайд Л.Болд Ё.Нода-гийн Ерөнхий сайд байх үед Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулах албан ёсны хэлэлцээг эхлүүлж байсныг өндрөөр үнэлсэн байна. Мөн өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн айлчлалаар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлж, стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж байгааг  онцлон тэмдэглэв.

ө

Ерөнхий сайд асан Ё.Нода хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

э.бат-үүл:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-08