Санамж бичигт гарын үсэг зуржээ
Уул уурхайн яам, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийг төлөөлч Д.Дамба нар гарын үсэг зуржээ. Уул уурхайн яам салбарын холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагаар Уул уурхайн яам геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институттэй хамтран ажиллах юм байна. Санамж бичгийн зорилго нь Уул уурхайн яам Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтыг (МГУУМИ) үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд мэргэшсэн мэргэжилтэн сургах, эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх, Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хорооны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэйгээр тайлагнах Улсын заавар (MRC-Code) гарган, цаашид боловсронгуй болгон ажиллах Ашигт малтмалын баялаг, ордын нөөц тайлагнах Үндэсний хороог (MRC) байгуулан тогтвортой хамтран ажиллахад чиглэж байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ