Оргодлуудын талаарх мэдээллийг сая төгрөгөөр авна
ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас энэ сарын дөрөвний өдөр хоёр хоригдол оргосон талаар бид мэдээлсэн. Хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өглөөний 07.00 цагийн үед оргосон аж. Э.Гантөмөр, Б.Амарбаясгалан нар 22-23 настай бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм байна. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэдний талаар баттай мэдээлэл болон барьж өгсөн хүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө хэмээн ШШГЕГ-аас мэдэгдлээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ