Ц.Баярсайхан сайд зүүн аймгуудад ажиллаж байна
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцахаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.
ы
Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний зэрэгцээ дээрх аймгуудад хэрэгжүүлж буй “1000” айлын орон сууц” хөтөлбөрийн инженерийн шугам сүлжээ буюу суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгааг шалгах аж.
ы
Орон нутагт амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулах ажлын бэлтгэл хангагдахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд анх удаа 5360 айлын орон сууц 2013 онд ашиглалтанд орсон юм.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ