Цагаан шүүдэр буух улирал эхэлнэ

img

Аргын тооллын: 2014.9.8, Даваа гариг, билгийн тооллын 14, чөдөр одтой, хар морь өдөр. Өдрийн наран 06 цаг 28 минутад мандаж, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн.

а

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 2 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ