Цахилгааны үнийг хууль бусаар нэмсэн үү
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр 11.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Тус мэдээллээр эрчим хүчний үнийг хууль бусаар нэмсэн талаар мэдээлэх гэнэ. Мөн орон сууцны метр квадрат нь дутаж хохирсон иргэдийн хохирлыг барилгын компаниуд хэрхэн барагдуулж байгаа талаар мэдээлэл өгөх аж.
ха
Үүнээс гадна Сангийн сайд Ч.Улаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас оногдуулсан торгуулийг төлсөн талаар ярих юм байна. Сангийн сайд Ч.Улааныг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж, ШӨХТГ-аас 960 мянган төгрөгөөр торгоод байсан юм. Түүнийг Төрийн банкинд давуу эрх олгохыг завдсан хэмээн үзсэн билээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ