Хадгаламж зээлийн хоршоог залилагчдад ял оноожээ

img

Баян-Өлгий  аймаг дахь “Байтерек” хадгаламж зээлийн хоршооноос 104.809.300 төгрөг завшсан хэргийг шүүхээс шийдвэрлэжээ. Уг хэргийг А.Ганибал, А.Ханай нар үйлдсэн бөгөөд тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 272 дугаар зүйлийн 272.2 хэсэгт зааснаар тэдэнд яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлээд байсан юм.

х

Тус хэргийг сум дундын хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцээд, шүүгдэгч А.Ганибалд 5 жил 1 сар,  А.Ханайд 2 жилийн хорих ялыг оногдуулсан байна. Шүүгдэгч А.Ганибалдыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, А.Ханайг албан тушаалдаа хайнга хандсан хэмээн үзжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ