Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ
Цахилгаан түгээгч, дамжуулагч байгууллагуудын эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянаж, нэмэх эсэх зөвшөөрлийг олгодог байна. Харин тус газраас энэ зөвшөөрлийг олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ оны долоодугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний нэг квт.цагийн үнэ тарифыг таван төгрөгөөр нэмэх тогтоолыг баталж, наймдугаар сарын 10-аас уг тарифийг мөрдөж эхэлжээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчжээ.
х
Мөн аж ахуй, байгууллагууд ч бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах хүсэлтээ Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг аж. Гэвч нэр бүхий зургаан байгууллага энэ үүргээ зөрчиж, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн байна. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн зургаан аж ахуй эрхлэгчид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Мөн цахилгааны үнийг наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэмэх тогтоолуудыг хүчингүй болгох албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн байна.
ө
Мөн хууль зөрчиж, цахилгааны үнийг дур мэдэн нэмсэн байгууллагуудад торгуулийн арга хэмжээ авчээ. Ингэхдээ байгууллагыг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.
.
ы № Аж ахуй эрхлэгч, албан тушаалтан Торгууль /төг/
ы 1. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 89.436.259
2. "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 48.593.255
3. "Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК 23.651.190
4. Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК 13.336.992
5. "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК. 9.022.355
6. "Хөвсгөл-Эрчим хүч" ОНӨХХК 1.490.405
7. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр 960.000
8. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Т.Ган-төмөр 960.000
9. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Р.Мягмар 960.000
10. Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан 960.000
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ