“River Stone-2”-ын барилгаас гурван туслах ажилтан унаж нас баржээ
Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Хос өргөө” компанийн хойд талд баригдаж буй барилга дээрээс гурван хүн унаж нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр гарсан байна.
а
Тодруулбал, “Бо Бэ” констракшны барьж буй “River Stone-2” хотхоны барилгын 26 А блокны 10 давхарт ажиллаж байсан ба өргөгч шатны бэхэлгээ тасарснаас осол гарчээ. Ослын улмаас тус барилгын туслах ажилтан, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 22 настай А, СХД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 18 настай О нар газар дээрээ нас барсан байна. Харин туслах ажилтан, СХД-ийн 31 дүгээр хороонд оршин суух 23 настай эрэгтэй О ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаад бэртэлээ даалгүй амь насаа алджээ.
а
Энэхүү хэрэгт харьяа дүүргийн цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ