Маркинд мөнхөрсөн айлчлал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэрбээр Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан манайд ажлын айлчлал хийсэн юм. Тэгвэл түүний айлчлалаар "Монгол шуудан" компанин марк гаргажээ. Уг марк 800 төгрөгийн үнэтэй юм байна.
а
Үүнээс хэдэн хоногийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалтай холбогдуулан түүхэн айлчлал сэдэвт маркийг гаргаад байсан юм. “Монгол Шуудан” ТӨХК-ийн гаргасан уг маркны үнэ 800 төгрөг аж. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан 2014 оныг “Монгол, Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарлаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ