Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг 19 дэх жилдээ тэмдэглэнэ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр энэ сарын 10-ны өдөр тохионо. 19 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх тус өдөр уламжлал ёсоор хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүлэх аж. Энэ талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлэл хийлээ.
ы
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажил анх 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс өнөөдрийг хүртэл 31 мянга гаруй хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн байна. УИХ-аас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг төрөөс олгоод байгаа аж. Энэ оны эхний найман сарын байдлаар 34 иргэнд 33 сая төгрөг олгосон байна.
ы
Одоогоор цаатгах асуудлыг нь судалж байгаа 6000 гаран хүний баримт материалтай танилцаж байгаа ба амь насаа алдсан иргэдийн нөхөн олговор бага байгаа гэж үзэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан. Гэвч мөнгөн дүн өндөр байгаа тул эдийн засгийн хямрал арилж, эдийн засаг сайжиртал хичнээн төгрөгийн нөхөн олговрын тоог мэдээлэхгүй хэмээн тус комиссын дарга Л.Цог мэдээллээ.
ы
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд амьд сэрүүн байгаа иргэд, хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/-т гэр, орон сууц олгох, болон одоогийн амьдарч байгаа байрны нөхцөлөө сайжруулахад нь зориулж, дөрвөн иргэнд шаардлагтай мөнгийг улсын төсөвт суулган хэрэгжүүлжээ. Түүнчлэн хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил, арга хэмжээнүүд улсын комисст болон төв орон нутагт хийгдэж байгаа гэдгийг мөн онцолсон.
ы
Тухайлбал, Өвөрхангай аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөө, Хөвсгөл аймагт Суварга босгох ажил хийгджээ. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаадсан 4000 гаруй хүнийг багтаасан “Цагаан ном” IV ботийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгоод байна. Хэлмэгдсэн иргэдийн мэдээлэл авах хугацаа 2011 онд дуусгавар болсон ч үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ асуудал мөнхөд үргэлжлэхгүй, улс төрийн оролцоотойгоор хүний амь нас, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд төр нэг удаа нөхөн олговор олгож, уучлөл эрж байгаа хэрэг юм.
ы
“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд “1932 оны бослогын түүхэн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш 10.00 Хангарьд ордны 14 давхарт болно. Харин 10-ны өдрийн 10 цагт Сонгинохайрхан дүүргийн уулын булшинд, 12.00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээтэй. Энэ өдрийн 10-13 цагийн хооронд тээврийн хэрэгсэлийн жолооч нар гэрлээ асаалттай хөдөлгөөнд оролцож хүндэтгэл үзүүлэх ажээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ