“Инчён 2014”-д оролцох тамирчдад хувцас гардуулав
Энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-ний өдрүүдэд болох “Инчён 2014” Азийн наадамд оролцох баг тамирчдад хувцас, хэрэглэл гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-нд боллоо. Манай улс тус наадамд 10 дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд нийт 23 төрлөөр 250 тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.
ө
Тамирчдад хувцас гардуулах ёслолын үеэр 2014 оны жүдо бөхийн ДАШТ-ний 60 кг жинд түрүүлсэн ОУХМ Г.Болдбаатарыг МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагналаа. Мөн “Наньжин” залуучуудын олимпод чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Спортын мастер Б.Дөлгөөнийг “Олимпийн алдар” одонгоор, түүний багш Д.Мөнхбаярыг залуучуудын хоёр наадам дараалан медальтан төрүүлснийг нь үнэлж МҮОХ-ны “Алтан-Очир” одонгоор шагнажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ