Манайд гадаадын 45 мянган иргэн амьдарч байна
Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 116 орны нийт 45068 иргэн, аж ахуйн нэгж хууль ёсоор ажиллаж, амьдарч байна. Тэдний ихэнх нь улирлын чанартай зам гүүр, барилгын салбарт хөдөлмөр эрхлэхээр түр хугацаанд оршин суух зөвшөөрөл авсан иргэд аж. Гадаадын иргэдийн 26053 нь БНХАУ, 2759 нь ОХУ, 2948 нь БНСУ, 2676 нь АНУ, 2647 нь БНАСАУ-ын иргэд оршин сууж байгааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлж байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ