Э. Эрдэнэжамъяан суудлаа өгнө
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа зогсоож өгөхийг хүссэн утгатай албан бичгийг Интерпол руу явуулсан байдаг. Ийм утга бүхий хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Хууль зүйн яамд захидал илгээснээр уг асуудал олон нийтэд болсон билээ.
ы
Улмаар Э.Эрдэнэжамъяан дэд сайд Н.Энхбаярын хэрэгт холбоотой хүмүүсийг мөрдөн шалгахад саад учруулсан хэрэгт унаж, түүнд хэрэг үүсгэж шалгасан бөгөөд шүүхийн шийдвэр нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан юм. Тодруулбал, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уг хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Э.Эрдэнэжамъянг албан тушаалын байдлаа ашиглаж, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2 дахь хэсэгт зааснаар түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сая 424 000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн билээ.
ы
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Харин өнгөрөгч бааасан гаригт Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Иймд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Э.Эрдэнэжамъяан Хуульзүйн дэд сайдын албаа буцаан өгч байгаа гэнэ.
ы
Маргааш энэ талаар МАХН-ын төв байрандаа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа аж. Ямартай ч намынхаа даргын дүүг нь өмөөрч бичсэнийхээ хариуд тэрээр өөрийн дэд сайдын суудлаа өгөх бололтой. Харин тэдний намаас түүний оронд хэн гэгч эрхэм сонгогдохыг харах л үлдлээ.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ