Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 12:00 цагт Монголын радиогоор орон даяар шууд мэдээлэл хийнэ хэмээн мэдээлэгдэж байсан ч 21: оо цагт Монголын үндэсний телевизээр мэдэгдэл хийнэ хэмээн зарлагдаад байсан юм. Түүний хийх гэж буй мэдээлэлийн талаар цахим ертөнцөд янз бүрийн таамаг дэмшүүлж, Засгийн газрын гишүүдийн халаа сэлгээний талаар болон "ЭЗЭН 100 " хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ хэмээн "жиргэж" байлаа. Тэгвэл 21:10 цагт буюу дөнгөж сая Монгол улсын Ерөнхий сайд Монголын үндэсний телевизийн шууд эфирээр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн мэдээллээр Засгийн газрын ажлын явц, улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал, ЭЗЭН 100 хөтөлбөрийн тухай тайлбар, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцууллаа. Мөн Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ ч зарлалаа. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болон хэмээн онцоллоо. Ингээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

б

Монгол ахан дүүсээ,

Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу. Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.

ы

Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа. Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх  хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ.

ы

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км зам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

ы

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломж бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс дутахгүй чухал ажил. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсан.

ы

Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ.

ы

Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур, цементийн үйлдвэрлэл гадны  хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэгийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бvрэн хангана.

ы

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий  байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.

ы

Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөг үлдээж чадсан. Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хорооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр  хэмнэгдсэн.

ы

Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай, төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна.

ы

Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломж өгч, энэ жил 280 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.

ы

Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтад оруулж, 10.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хувийн хэвшилд 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.

ы

Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйвуулж улстөржүүлэх боллоо. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгохыг зорьсон юм.

ы

Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.

ы

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа. Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа. Бизнесийн орчинг ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль,НӨАТ-н татваруудаас чөлөөллөө. Бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих зорилгоор Орлогын татвар, НӨАТ-уудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.

ы

Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг  элдэв төрлийн дарамтаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо. Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно. Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн,айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.

й

Монгол ахан дүүсээ,

Бидний ажил үйлс, амжилт бүтээл дандаа дардан шулуун байгаагүй ээ. Өнөөдрийн эдийн засгийн энэ хүндрэлтэй нөхцөл байдал ч нэг өдрийн дотор бий болоогүй. Нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрхэн хугацаанд муу занд сургаж амжсан.

ы

Оюу толгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал дандаа ийм байх юм шиг, дангаараа хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст төрүүлсэн юм. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдаа үргээж, хайгуулын үйл ажиллагааг царцааж, 106 лицензийг шүүхээр цуцалж, Оюу толгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Таван толгой төслийг гацаасан үйл явдлын өрнөлт, улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдлүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг барьсан, хорьсон тухай мэдээ...

ы

Энэ бүхнийхээ төлөөсийг бид өнөөдөр өөрсдийн хармаанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийн аажмаар буурч байгаа үр дүнгээр төлсөөр сууна.Гэхдээ бид уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралт, хавтгайрсан халамжийн уршигт үр дагавар, “үйлдвэрлэдэггүйн гай”-гаас эхтэй валютын ханшийн өсөлтийг үглэж үсчих, өөгшүүлж дэвэргэх, тэвдэж сандрах биш бодит тооцоо судалгаанд  үндэслэн сэтгэл гарган зүтгэж, толгой гудайлгүйгээр даван туулж байна.

ы

Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ. Улс орны аюулгүй байдал, гадаад харилцаа, хөршүүдийн бодлого дээр мөн банк санхүүгийн итгэлцэл, монгол төгрөгийн ханшин дээр улс төр бус улс үндэстний эрх ашиг vйлчлэх ёстой. Гадна дотны олон хөрөнгө оруулагч манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар 4 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм.

ы

Саяхан Засгийн газраас Таван толгой нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Ойрын хоёр жил хагасын дотор 30 сая тн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр барих, энэ хэмжээний нүүрсийг жил бүр экспортлох, төмөр замыг гүйцээн барьж байгуулах, урьдчилгаа төлбөр төлөх, удирдлага менежментээ хариуцах нөхцөлтэйгөөр гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах замаар Таван толгойн асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэнэ.

ы

Зөвхөн сөрөхийн тулд сөрөх бус улс үндэстний эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байж, том төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахыг уриалж байна. Улс төрийнхөө тэмцлийн үр дүнг Засгийн газрыг нурааснаар бус, хэн нэгэн сайдыг огцруулснаар бус, харин улс орноо хэрхэн яаж хөгжүүлснээрээ, аливаа хүндрэлийг хамтдаа даван туулж чадсан эсэхээрээ үнэлүүлдэг болох ёстой. Албан тушаал тойрсон улс төрөөс асуудал шийдсэн улс төрд шилжиж ажиллахыг хүсч байна. "Ордны хуйвалдаан"-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахыг санал болгож байна.

ыыы

Олон нийтийн, олон судалгааны үр дүнгээр улс төрийн тогтвортой байдал нь эдийн засгийн хүндрэлүүдийг давах гол нөхцлүүдийн нэг гэж дийлэнх олонхи үзсээр байгааг энд сануулах шаардлагагүй биз ээ. Гэхдээ энэ нь хариуцлагаас мултрах, ажлаа эрчимжүүлэх, асуудлаа шийдвэрлэхээс бултах арга зам болох ёсгүй бөгөөд Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд өнөөдөр Та бүхэнд хандан дараахь зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ы

Монгол ахан дүүс ээ,

Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд Засгийн газрын танхимын сэлгээ хийх асуудлыг миний бие удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы эхээр санаачлан оруулж шийдвэрлүүлнэ гэдгээ өнөөдөр зарлаж байна. Засгийн газрын танхимын сэлгээнд зарим сайдуудын асуудлаас гадна Засгийн газрын бүтцийн асуудлыг хамтад нь оруулж шийдвэрлэх болно.

ы

Шинэчлэлийн төлөө сэтгэл гарган хийж бүтээсэн, ухарч шантралгүй урагшилж тэмүүлсэн хоёр жилийн хугацаанд өгсөн итгэлээрээ улам дэмжиж, үг үйлдлээрээ өмөөрөн зогссон Монголын бүх иргэддээ талархлаа илэрхийлье. Олон жилийн урхагийг эдгээж, уршгийг засаж явахад шинэчилэл өөрчлөлтийн ард бат хэрэм, хийж бүтээхэд торгуулийн суман болж зогссоор байгаа Ардчилсан намынхандаа талархлаа илэрхийлье.

ы

Эх орныхоо төлөө эеийг эрхэмлэж, эвлэж хамтран хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Шударга ёс эвсэл, Иргэний зориг ногоон нам, бие даагч гишүүддээ талархлаа илэрхийлье. Гадаад бодлого, үндэснийхээ эрх ашигийн төлөө хамтдаа зогссон сөрөг хүчиндээ бас талархлаа илэрхийлье. Шинэчлэлийн Засгийн газрын чадамж, хүч бололцоо шавхагдах болоогvй байна. Энэ намар бид олон чухал шийдвэрийн ард гарах учиртай. Төмөр замын асуудлаа эцэслэж, Таван толгой, Оюу толгойгоо хөдөлгөх ёстой. Өрийн удирдлагын хуулиа баталж,эдийн засгийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох ёстой.

ы

Хөрөнгийн биржээ амь оруулж, хувьчлал, төрийн өмчөө эзэнжүүлэх ажлыг шуурхайлах ёстой. Хөрөнгө оруулалтын баталгааны сан болон Компанийн бизнесийн моргейжийг шинээр бий болгож, гэр бүл, найз нөхдийн зарчим дээр суурилсан компанийн одоогийн засаглалыг олон нийтэд нээлтэй болгох сонгодог зарчимд оруулах ажлыг бид хийх ёстой. Хүүхэд багачуудаа халамжилж, хөгшид буурлуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлж, хөдөлмөрлөж ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин хөлсийг ч нэмэгдүүлэх ажлаа шинэ төсвийн жилээс бид хийх ёстой.

ы

Хоёр долоо хоногийн дотор сvvлийн 5-11 жилд Монголд ирээгүй байсан, дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том хөрш гүрний удирдагчид эх оронд маань түүхэн айлчлал хийж, түүхэн олон чухал шийдвэрт гарын үсгээ зурцгаалаа. Олон чухал төсөл хөтөлбөрийн гарааны шанг татлаа. Одоо биднээс зөвхөн идэвхтэй үйл ажиллагаа, эв эеэ дээдэлсэн хамтын хүчин чармайлтыг л шаардаж байна. Талын зам төслийн хүрээнд Монгол Улсаар дайрсан дэд бүтцийн том зам, хоолой, шугамуудыг гурван улсын удирдагчид Улаанбаатар хотноо нээх тэр агшин ойрхон байна.

ы

Мал сүрэг маань өсч өдгөө 60 саяд хүрлээ. Энэ тоон дотор монгол адуу 3 саяд хүрч тоологдлоо. Унаагаа юүлж, уналгаа бэлдсэн болохоор энэ жилийн эцэс, ирэх оны эхээр Монголчууд маань түүхэнд анх удаагаа 3 сая дахь иргэнээ өлгийдөж авна. Монголчууд бидэнд эх орон гэдэг нэг эрх ашиг, хөгжин хүчирхэгжих гэдэг нэг л зорилго бий. Төр түвшин, түмэн олон минь амгалан байг.

бй

Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
эмнэлгүүд хэзээ өөрчлөгдөх вэ удвал сайдыг зайлуулаач дээ
2014-09-14
afdsfgf:
kkk ene teneg 50-70 say gej yu yraid bgaa yum be tegvel hemnesen mongooroo bair aviil daa altanhulgaich ogoh yum bish uuu too medehgui bj yu dongosood bgaa golog ve
2014-09-11
санал:
монголчуудаа уб хот хэзээ ийм байлаа. хөгжүүлэх гэж зүтгэж байна. 2 жилийн дотор их юм нүдэн дээр чинь өөрчлөгдөө биз дээ. урам хайрлаж чадахгүй бол, дуугай л сууж бай.харин төрийн албанд тохилогдсон бүх хүн сэтгэлтэй бай. ямба эдлэхээс өмнө ажлаа хий, сэтгэл гарга, шударга бай,ажил хийж сэтгэлээрээ зүтгэж байгаа нэгнээ битгий оролд, тэмүүжин сайд ёстой мундаг залуу зүтгээд бай. хэлмэгдүүлэх гэж үзлээ, гүтгэж үзлээ, одоо яах гээд байгаа юм бэ, энэ мэтээр олон сэхээтнүүд, жирийн иргэдээ хэлмэгдүүлж, амь насанд нь хүрсэн, хэлмэгдүүлсэн гэж бодохоор бие арзайж цагдаад итгэх итгэл алдарч байна. өөрчлөлт шинэчлэлд бүгдээрээ оролцож, дэмжихгүй юм бол урдынх шигээ авилгал, хээл хахууль, шударга бус байдалд орж жирийн иргэд хохирч, улмаар хамаг балчигт дахиад унана шүү дээ юм өөрчлөгдөж байна аа ард түмээн хүдээ нээгээд хараач. эрүүл саруулаар сэтгээч.
2014-09-11
zochin:
za yum hiij baigaa huniig bitgii buruutgaj bai. hezee zam iim saihan baisan yum, huuhdiin tsetserleg odoo ch hureltsee muutai bgaa ch ene zasgiin gazar 100gaad tsetserleg shiidsen l bga bizde hiisen yumiig bitgii daraad bgaachee..................
2014-09-11
zochin:
za yum hiij baigaa huniig bitgii buruutgaj bai. hezee zam iim saihan baisan yum, huuhdiin tsetserleg odoo ch hureltsee muutai bgaa ch ene zasgiin gazar 100gaad tsetserleg shiidsen l bga bizde hiisen yumiig bitgii daraad bgaachee...........
2014-09-11
zochin :
za yum hiij baigaa huniig bitgii buruutgaj bai. hezee zam iim saihan baisan yum, huuhdiin tsetserleg odoo ch hureltsee muutai bgaa ch ene zasgiin gazar 100gaad tsetserleg shiidsen l bga bizde hiisen yumiig bitgii daraad bgaachee................
2014-09-11
kkkkkk:
урьд урьдын зг-ууд ард түмнээс ангид байсныг түүх гэрчилнэ. юу хийж байгаа нь бүү мэд, тэр бүү хэл зарим яам, тамгийн газрын сайд, дарга нар нь хэн байсан нь мэдэгдэхгүй шахам байж байгаад л 4 жил нь болдог байсангдээ. энэ шинэчлэлийн зг их ч зүйл хийсэн, их ч шүүмжид өртөж байна даа. гэхдээ шүүмжлүүлж байнаа гэдэг чинь ажлаа сайн хийж байнаа гэсэн үг дээ.
2014-09-11
oooo:
hiinisen ajluud chini nydend haragdaj bai had ard tymen deinmjine setgeld hyrsen naaduul chini zarim ni sohorson yamuu zarim ni toorson baina
2014-09-10
monh:
chibolood zalhuu hynii amidral d ooshildog gedgiig chi medehgyi bol oortoo gomd
2014-09-10
irgen:
humuusiin amidral ulam dooshilj bna
2014-09-10
zochin:
mongol ahan duusee hamtdaa dampuurch yaduurchgaatyaa gej, boon or uldeeleedee chi
2014-09-10
irgen:
монголчууд бол эв эеээ дээдэлж эрхэмлэж ирсэн хүмүүс. эвтэй байхдаа хүчтэй гэж тун сайхан үг бий. манай энэ шинэчлэлийн засгийн газар монголд өөрчлөлт шинэчлэл авч ирэхийн төлөө зүтгэж байгаа зг юм шүү. та нартаа амжилт хүсье. сэлгээ хийх эрх нь байгаа юм хойно зарим ажил хийдэггүй сайд нарт сэлгээ хийх нь зөв шүү. монголын улс төрийг улам эрүүл , улам сайхан болгоорой. энэ мэдэгдэл үнэхээр сэтгэлд хүрсэн шүү.
2014-09-09

irgen бичсэн нь: /112.72.9.138/ 2014/09/09 20:00:02 харин ч нээрээ гудамж талбай, талбайн ногоон байгууламж хэзээ ийм гое байлаа хүүхэд хөгшид маань хүртэл цэцэгс хараад стрестээ мартаж, надаар ч тогтохгүй өчнөөн хүмүүс ам сайтай байсан. хүмүүс хийх ажил олдохгүйдээ л нэгнийгээ муулж суудаг байх. их юм хийх тусмаа их л хэл аманд өртөх байхдаа гэхдээ л амжилт урагшаа

харин ч нээрээ гудамж талбай, талбайн ногоон байгууламж хэзээ ийм гое байлаа хүүхэд хөгшид маань хүртэл цэцэгс хараад стрестээ мартаж, надаар ч тогтохгүй өчнөөн хүмүүс ам сайтай байсан. хүмүүс хийх ажил олдохгүйдээ л нэгнийгээ муулж суудаг байх. их юм хийх тусмаа их л хэл аманд өртөх байхдаа гэхдээ л амжилт урагшаа
2014-09-09
irgen :

udval ajlaa hiij chadahgui baina. tetgevert ni garga
2014-09-09
hotiin irgen :
харин ч нээрээ гудамж талбай, талбайн ногоон байгууламж хэзээ ийм гое байлаа хүүхэд хөгшид маань хүртэл цэцэгс хараад стрестээ мартаж, надаар ч тогтохгүй өчнөөн хүмүүс ам сайтай байсан. хүмүүс хийх ажил олдохгүйдээ л нэгнийгээ муулж суудаг байх. их юм хийх тусмаа их л хэл аманд өртөх байхдаа гэхдээ л амжилт урагшаа
2014-09-09
zochin:
suuliin 20 gariu jil hiigeegui shinechlel, buteen baiguulaltiin ajiluudiig ene zasgiin gazar hiisen. amjilt.
2014-09-09
zochin:
svvliin 2 jild hezeech bgaagvi tiim shinechlelt hiisen hurdatstai hugjsun shvv amjilt hvej bn
2014-09-09
эдийн засагч:
эдийн засгийн хөгжлийн яам гэж байгаад яах юм бэ? засгийн газар чинь өөрөө эзхя шүү дээ, малууд аа. тэмүүжингээ төрхөмд нь буцаал даа. 17 настай охин тэвэрчихээд хэвтэж байдаг, ажлаа мэддэггүй сайдаар яах юм бэ
2014-09-09
уурлаж бна.:
ан-махн-ын бүлэглэлийн засгийн газар юу ч хийгээгүй шүү. өмнөх зг-ын ажлыг ч үргэлжлүүлж чадаагүй. ан-ын доторхи бүлэглэлийн зөрчилдөөн далд байж чадахаа болиллоо. одоо огцрох хэрэгтэй. гэхдээ з.энхболдыг ерөнхий сайд болгож болохгүй. муу хүн гэж хэлэхэд ч багадна.
2014-09-09
хотын иргэн:
хотоо тэлээч ээ. буурал баатар автобусаар оролдохоос өөр юм хийж чадахгүй бна. ийм даргатай байхад хот яаж хөгжих юм бэ. улаанбаат ар өдрөөс өдөрт өнгө алдаж, хээл хахуулийн үүр уурхай болоод бна. та мэдэж байгаа атлаа яагаад дуугүй бна вэ. хотын баруун, зүүн тийшээ хээл хахууль авалгүй газар олгооч ээ. дэд бүтцийг нь хөгжүүлээч ээ. та нар уул, хөндийгөө ухаж хэдэн зоос хувааж авах гээд ухаанаа алдаад бна . болиоч ээ. хаана хүн үхэж бна, улаанбаатарт, хаана хүн архидаж бна, улаанбаатарт, хаана дарга нар хахууль авч бна, улаанбаатарт, хаана гэмт хэрэг гарч бна, улаанбаатарт, хаана хулгай гаарч бна, улаанбаатарт. одоо их өргөө, да хүрээнээс дор болсон. хогондоо дарагдсан, хүн машин явах замгүй болсон. улаанбаатар чинь монгол улсын голомт. голомтоо өөд нь татаач ээ.
2014-09-09
ганаа:
бхбя,зтя , хя,ханхя-ыг нэгтгэх, бсшуя,гэх маягаар нэгтгэх хэрэгтэй
2014-09-09
зочин:
ард түмний амьдрал доройтлоо, маш хэцүү болж ирлээ, ингэхээр ан-ын засгийн газрын дүн *маш муу* гэсэн үг биздээ, ажиллаж чадахгүй байна, өөр битгий олон тайлбар хийгээд бай, чаддаг авьяастай сайд хийчих хүнд нь өг, алтанхуяг аа, өмнөх засгийн газрын эхэлж байсан зам, ганц нэг үйлдвэрийг ажил гэж яриад байгаам уу, ичилдээ
2014-09-09
zochin:
zasgiin gazar ni tatan buugdah ni todorhoi bolood ireheer ard tumniig arai denduu hoshigruulah yum aa. boliocheee
2014-09-09
сэтгэл:
бие биенээ хэмлэх яах вэ хэнч хожихгүй улс төрийн талцал хоосон хэлбэрээсээ татгалзаж бодит ажил амьдралалдаа анхаарал хандуулья. аль ч улс төрийн нам засгийн эрх авсан л бол хэн нэгний засгийн газар биш монголын ард түмнийл засгийн газар юм энэ засаг нь ард түмнийг намын гишүүнчлэлээр талцуулж хуваах биш монголчуудын аль олигтой болгоныг татан авч итгэл өгч улс орны хөгжлийн төлөө зүтгүүлэх ёстой. нэгд-хүний нөөцийн бодлоггүй, урсгал, анархи, хувийн ашиг сонирхол нь хэтэрсэн байдал монгол орны ургашлах хөгжлийг хойш татах гол хүчин зүйл болж байна. хоёрт- шинжлэх ухааны арга зүй, судалгаа тооцоолол, мэргэжлийн шинжилгээнд тулгуурласан удирдлагын менежмент байхгүй болсон нь бүх зүйлийг таамгаар, эрх тушаалтны цээжний пангаар тулгалт хийдэг олигархижсан тогтолцоог бүрдүүлсэнтэй холбоотой байна. улс орны хөгжлийн механизмуудаа судлан бүрдүүлэх ажлыг хийхээсээ өмнө хууль үйлдвэрлэн тэр нь амьдралын нарийн харилцаануудыг тусгаж чадаагүйгээс цаас болон үлдэж, хууль эрх тушаалын хүчээр амь зогоох гэж өөрийгөө хуураад байна. гурав-д уг нь чадвал улс үндэстнээрээ зөвшилцөж байгаад тогтолцооны доривтой өөрчлөлт хиймээр байгаа юм. энэ нь одоогийн нөхцөлд бүтэхгүй биздээ. ядаж яамдын бүтэц чиг хуваарийг оновчтой үр дүнд чиглүүлж хиймээр байна. эрдэс баялагийн яаманд хүнд аж үйлдвэрийг өгөх. эдийн засгийн яаманд хөдөлмөрийн яамыг өгөх, шадар сайд нь хөгжлийн асуудлаа нэгтгэн удирдах ерөнхий сайдын хэд хэдэн орлогч гарган нийгмийн амьдралын гол чиглэлүүдээ хариуцаж уих-ын гишүүн давхар байдаг бусад сайд нар зөвхөн яамаа удирдаж ажил хийдэг хүмүүс байхаар зохицуулах олон асуудал байна.
2014-09-09
mongol:
suuliin 2 jild uneheer ix buteen baiguulalt hiisen. tsagaaniig haraad budah geed bdag humuusiig yoroosoo oilgohgui yum....
2014-09-09
zochin:
udvaliig hurdan zailuul
2014-09-09
жхргал:
эм яамны удвалыг хамгийн түрүүнд зайлуул
2014-09-09
иргэн:
эцсийн эцэст ард иргэдийн амьдрал сайжирсан уу гэдэг л сайн ажилласан уу муу ажилласнуу гэдгийг тодорхойлно. алтанхуяг — маш муу. ард олон чин ядуурч дууслаа. амиа тавих гэж байна.
2014-09-09
zochin:
sanal asuulga yvuulaarai saituudaa udval said eruul mend budaa oyungerel aylal juulchlal juulchin ireegui ganaukh said zam oron nutagt hiigdeegui osol avaari deed tsegtee hursen,tuvden dorj ulaan buudaigaa tanidaggui bridge gankhuyag uul uurhai zogsson geed huvrunu duu
2014-09-09
saïd:
bolohgui baigaa saiduudaa hurdan zailuulaad busad asuudal aa hurdan neg tii*e shiideeed хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
2014-09-09
zochin:
udvaliig hamgiin turuund zailuul. eruul mendiin yam gej yalzarlaa
2014-09-09
105+1000:
шинээр 105 цэцэрлэг барьсан, 1000 хувийн цэцэрлэгт зөвшөөрөл өгсөн... эдгээр нь хаана байгаа юм бол
2014-09-09
sanal :
saihan ug helsen bna deer ingeh baisan yum tehdee hotsroogui bna altanhuyag dargaa ingeed erch huchtei ajilmaar bna tand amjilt huesej bid hamtada hodrolmorloh estoi zutgeh estoi gej helii
2014-09-09
lu boldoo zailuulaach ee:
lu bold gej mederliin evchtei nekhree zailuulaach ee. gadnynhan tooj uulzah aa boliloo sh tee. saya lavrov ireed uulzahgui yavlaash tre
2014-09-09
uih-iin gishuudiin tsalin baga :
mongold avilga heel hahuuli ikh baigaag bugd yaidag heldeg shuumjildeg bolood udaj baina. sayahan bagh hun avilga avsnaar 6 jiliin yal avsan tuhai medeelsen baina. uih, zg-iin gishuud said darga bagsh emch nariin tsalin huuhdiinhee surgaltiin tulberiig tulj hurehgui baigaa ni arga buyu avilga avahad tulhsen buruu togtoltsoog uurchleh tsalin hulsnii zuv bodlogo bolovsruulah ni zuitei bolov uu. amjilt.
2014-09-09
he he saihan hudlaa helj baina daa:
haana ter ard tumniig demjeed baigaa ni . buh bankuud zeelee zogsooson . deer ard tumen mash yaduurch baina sh dee. minii business dampuuch baina. oboo hudlaa heleh yum daa. hudlaa yarihaa bolioch dee. bid zalhaj gyitslee. bodit unen bol ard tumen mash yaduurch baina daa. yamar jijig dundiig demjsen bodlogo alga .haana ter zeel baigaan .shal hudlaa.
2014-09-09
sarangerel:
huuli zuin saidgej neg gaj dontoi nohriig zailuulaacheee
2014-09-09
selgelt bol harin zuv shuu:
edyn zasag, hugjliin, sangiin, uul uurkhain, bolovsrol, hiigmiin hamgaalal hudulmuriin, huuli zuin said narig terguun eeljind yavuulakh estoi. zarim n buur shiren nuurlechikhsen, gaj dontonguud ch bas bna shuu ene zasagt.
2014-09-09
ene uu gej bna aa soliotoi huniil heldeg ugs bna daa. edin zasgiin yamar ch medleg ene hun bolon ter comand n alga daa. zuv duu tiim bolool :
хөрөнгө оруулалтын баталгааны сан болон компанийн бизнесийн моргейжийг шинээр бий болгож ene odoo uu gej baiga aum be? medrel hunii yg uu? ariach dee. iim erunkhii said baikh da yahav dee. iim ugsiig 20 jil d ch sonsoogui um bna. balai um aa. ene dergedeh ulsaa zailuulaa. uu bichij uguud baiga aum be. iim uls hajuud n baigaa bolokh deer ajiln yavakhguibna sh dee. manai erunkhii saidiin. ner hun ch gej baikhgui ee.
2014-09-09
zochin:
niigmiin hamgaalal, hudulmuriin yam! barilga hot baiguulalt, zam teevriin yam! sangiin yam! ediin zasgiin yam budaa boloh boltugai
2014-09-09
mnbv:
mongol ahan duu see..hoshigruulj baina
2014-09-08
nhjuyjh:
hodolmoriin yamiig tatan buuigah heregtei
2014-09-08