МАН-ын 100 онигоо

img

Аль эртнээс л засгийг унагах адын хүсэл нь МАН-ынхныг зунжингаа шаналгаж, энэ байдлаараа бол намрын чуулган ойртох тусам шөнө ч унтаж чадахгүйд хүрэх  шинжтэй байна. Эдийн засгийг эрчимжүүлэх зуун хоногийн хүрээнд Н.Алтанхуягийн танхим УИХ-аас авсан  үүрэгт даалгавраа биелүүлэхээр чамгүй зовсон бол сөрөг хүчин  зуун факт олохоор тархиа багагүй гашилгажээ.

х

Гурван сарын хугацаанд телевиз, сонин, сайт гарчиглаж, унтаж, амарч чадалгүй  зохиолоо бичиж суусан МАН-ынхан товчхондоо хошин шогийн мэдрэмж өндөртэй гэдгээ тодорхой харуулав.  Энд тэнд явж, олж, түүж цуглуулсан зуун фактаа намынхаа албан ёсны сайтад байршуулснаас нь харахад манай МАН-ынхан ийм хөөрхөн онигоонуудыг хаанаас олоод ирэв ээ гэж олзуурхмаар. Үүнийгээ эмхэтгэж, янзлаад хэвлэлтэд өгчихвөл үнэ хүрч гийгүүлдэггүй юм аа гэхэд олон хүний элгийг хөшөөх “эм”  болж магадгүй л юм. Ялангуяа хошин шогийнхон энэ зуун фактаас инээдмийн зохиолынхоо санааг олоход ч илүүдэхгүй нь байна лээ.

р

Дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн уналт болон дотоодын хууль эрх зүйн алдаанаас болж  хөрөнгө оруулалтаа алдан улам бүр хүндэрсээр байгаа эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд Засгийн газар УИХ-аас зуун хоногийн хугацаатай даалгавар авсан.

р

Мэдээж, энэ зуун хоногт долларын ханш эрс суларч, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхгүй гэдгийг хүн бүр л гадарлаж байсан нь худлаа биш. Хамгийн гол нь энэ зуун хоногт гаргасан шийдвэр, хийсэн ажил нь эдийн засгийн хүндрэлээс гаргах итгэлцлийг бий болгох, ойлголцлын зөрүүг арилгах, цаашдаа хөрөнгө оруулалт татах, мөнгө олох боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой юм. Түүнээс МАН-ыхны дэлгэсэн 100 фактад байгаа шиг Архангайд гарсан байгалийн гамшигийг Н.Алтанхуяг эндээс үлээгээд явуулчихсан хэрэг ердөө биш. Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон хүүхдүүд хангалтгүй дүн үзүүлснийг эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт гарсан 100 фактын нэгд багтаасан МАН-ынхныг элэглэх нэг хэцүү, өрөвдөх нэг хэцүү.

х

Түүнчлэн Ц.Мөнхбаярт оноосон долоон жилийг ялыг шүүх хэвээр үлдээснийг нь эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоногт гарсан нэг факт хэмээн сөрөг хүчин үзжээ. Шүүхийг хараат бус, гурав дахь засаглал гэдгийг МАН-ын удирдлагууд мэдэхгүй байна гэвэл ичгэвтэр. Гэтэл шүүхээс гаргасан шийдвэр УИХ-аас үүрэг авсан Засгийн газарт ямар хамаатай вэ гэсэн хөнгөхөн асуулт тавигдаж байна.

х

Мөн гахайн мялзан болон  малын боом өвчин гарсан нь эдийн засгийн зуун хоног доторх 100 фактуудын нэгээр бичигдэж. Тэгвэл МАН-ыг Засгийн эрх барьж байх үед Н1/N1 вирус дэлгэрдэг байсан нь ямар учиртай хэрэг вэ.

х

Цөөнхийн олж цуглуулсан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт гарсан зуун фактаас сонирхуулбал,

-“Засгийн газрын хуралдаанаар Улсын баяр, наадмаа тэмдэглэн, зохион байгуулахад 2,2 тэрбум төгрөг төсөвлөснөөс нэг тэрбумыг нь нээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан ч иргэд сэтгэл хангалуун байсангүй.

*Наадмын нээлтэд “Хонхны дуу” эгшиглэсэнд иргэд дургүйцэв.

*Наадмын бүжигчдийн хөдөлгөөн зөрж байлаа.

*Энхийг сахиулж яваа цэрэг эрс дүрэмт хувцастайгаа биелэгээ бүжиг хийснийг олон нийт шүүмжлэв.

*Наадмын нээлтэд буруу төрийн далбаа ашигласан. Загас нь буруу эргэсэн байсан, төрийн далбаан дээр өөр зүйл дүрсэлсэн гэх мэт шүүмжлэл тасарсангүй.

*Монголын Үндэсний телевизийн хөтлөгч Ж.Батбаяр “Сүүлийн хоёр жилийн наадмын нээлт их утга төгөлдөр боллоо” гэж зарласан ба түүний энэ улс төржсөн үгэнд олон нийт дургүйцэв.

*Хуушуур 800-2000 төг болж өсөв./ Наадмаар хуушуурыг үнэ тэнгэрт хаддагийг МАН анх удаа мэдэрсэн нь энэ бололтой/

*Бие засах газар 200-300төг болж мөн үнээ өсгөв. /Наадмын талбайд нийтийн бие засах газар өмнө нь олддогүй байв/

*Харангын Лхагвасүрэн төрийн түшээдийн өмнөхөн мориноосоо уналаа.Тэрээр 2 жил дараалан мориноосоо унасныг Монголчууд “муу ёр”, “бэлэг дэмбэрэлгүй” хэмээн жигшив.

*Улсын Наадмыг улс төржүүлж, Ардчилсан Намын олигархиудын компаны ажилчдыг жагсааж,  найруулсан Төрийн соёрхолт Д.Сосорбарам муу үнэлгээ авав”,

- Түлэнхий төвтэй болохгүй талаар Эрүүл мэндийн сайд өөрөө батлаад өглөө.Түлэнхийн төв сард 30 сая жилд 360 төгрөгийн түрээс өгч байна./ Түлэнхийн төв аль Засгийн газрын үед орон байргүй болсныг ард түмэн мэдэж байгаа болов уу/

х

- Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолт ихтэй арван хотуудын хоёрдугаарт орсныг Олон улсынТайм” сэтгүүл дурджээ. Public Medical” тавьсан судалгаагаас харахад  Улаанбаатар хотын агаарын бохирдолт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын заалтаас долоо дахин их байсныг тогтоожээ. Улаанбаатар хотод зүрх, уушигны өвчнөөр нас барагсдын 29 хувь, уушигны хорт хавдраар нас барагсдын 40 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж үзэв.  /Үүнийг МАН-ынхан одоо л мэдэж байгаа нь харамсалтай/

- Хичээлийн хэрэгслийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэв. “Оргил”, “Бөмбөгөр”, “Нарантуул” гэх 3 том худалдааны төвүүдийн үнийн харьцуулсан судалгаагаас харахад хичээлийн хэрэгслийн жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэв. /МАН-ын үед 500 хүртлэх төгрөгөөр нэмэгддэг байлаа/

р

Энэ мэтчилэнгээр эдийн засгийн эрчимжүүлэх зуун хоногт цуглуулсан зуун факт  уншсан хүний инээдийг хүргэсэн хөөрхөн онигооны цуглуулга болсон байна лээ. Манай МАН-ынхан мангар хошин шогийн авъяастай гэж.

о

Ж.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

40 huvi ni utaanaas bolj uhej bui gene:
utaanbaatariin nas baragchdiin 40 huvi ni agaariin bohirdol utaa ugaaraaas bolj baigaa gedeg notstoi asuudal baina. utaand er em hugshin zaluu nam evsel lam har bayan yaduu adilhan nervegdene shuudee. uls turjin namaar huvaagdan taltsalgui niitiin ayulgui baidliin tusiin tuld agaariin bohirdloo arilgah ni mongoloo avrah uhaalag turiin hiih no1 ajil yum daa.
2014-09-09
иргэн:
монголд намын хэрэг алга дандаа шуналтангуудын бүлэглэл нэгнээс нөгөө нь дээрдэх юм алга
2014-09-09
зочин:
ман-ын байр ямар хөрөнгөөр боссон юм бэ, өөрсдөө шатаачихаад ямар хурдан барилаа, гэтэл өөрсдийн үед нь баригдаж эхлээд дуусаагүй барилга байхад намын байраа ямар хурдан барилаа даа, ингэж л юманд ханддаг шүү дээ ман-хан
2014-09-09
kkkkk:
хөөе тэр дээр юун зар вэ...
2014-09-09
ыбөыбө:
3 н цагийн өмнө б. болд гэлэг хүний нэр байсан, б. болд хаачсан бээ? ж. эрхэс болсон байна штээ
2014-09-09
fgmnxfgnm:
shuud.mn site haalttai geree hiisen bna, comment ustgaad bna shtee
2014-09-09
zochin:
man ugaaasaa l bish gedgiig ard tvmen medej bga zvgeer l uls torjij xvmvvsiin tarxi ugaaxaas oor xiisen zvilvvi xiix ch vm bgvi vmnuud bvvr tarbal taarna
2014-09-09
зочин:
ман ичээч хэлж ярьж байгаа нь өөрсдөө төр барьж байхад бас л байсан тэр үед яагаад хийгээгүй юм
2014-09-09
зочин:
ман нам идэхээс нүдэнд харагдах юм юу хийсэн юм. харин ан нам идэж байгаач нүдэнд харагдах юу хийж байгаа ард түмэн бүгд мэдэж байгаа. ман намыг өмөөрөөд хэрэггүй
2014-09-09
100 :
онигоо онигоо... ман бүр төрөл арилжцан юм шиг байгаан...
2014-09-09
china:
odo an.iig dahij buu songo. ed nar turd bval uls amarhan suirne. odo harda yum meddeg hun bol zahaas ni oilgono
2014-09-09
unen ug:
an bolovson huchin muutai yaj uls orniig avch yavahav de. enhbayaryurunhiilugch bsan bol 2 gurniihen emeej gaigui haritsaatai bh bsan. saynii 2 huh ineed ni hurch mongoliig amarhan zalgih yum bn gj bn gsn
2014-09-09
aagii:
uvs altanhuyag bolood tednii praktsiihan hudalch ichih nvvree elgendee naasan garuud bdag shde hurdan buulgaach
2014-09-09
cegi:
an yur ni turd garahara muu yoriin har mortei balag ihtei bdag. man turd bhara tsaanaa l uhaantai. idej uusan ch gants negeeree. an bugd ideh ged yum uzeegui yaduu bolovsrol nimgen humuus yadag bile yag l tegj dairdag
2014-09-09
amar:
altanhuyg tsoglog bna lee.ardiin namiin bairiig uls awbal yasan ym.
2014-09-09