Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

"Нүхт"-д

09:00 цагт Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь нэгдсэн зөвлөгөөн   болно. Зөвлөгөөнд холбогдох яам, тамгын газар, харъяа агентлаг, төрийн бус байгууллагууд оролцож зорилтот бүлэгт нийцсэн орон сууцны ямар хөтөлбөр боловсруулах шаардлагатай талаар зөвлөлдөнө.

о

Корпорэйт зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт  “Нэмүү өртөг шингээсэн Монгол органик брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, органик мал аж ахуй, газар тариалангийн фермийн аж ахуйг дэмжих” зэргээр асуудал дэвшүүлсэн чуулган болно. ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон холбогдох төлөөллүүд оролцоно. Утас: 88373744

х

Хангарьд ордны 14 давхарт

10:00 цагт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд 1932 оны бослогын түүхэн судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал  болно.

х

НҮБ-ын байрны  6-р давхарт

10:30 цагт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ТЕХНОЖ Бизнес Инкубатор Төвтэй хамтран дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь авч эргүүлэн ашиглаж бүтээгдэхүүн хийж борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хоггүй орчин, Хөдөлмөр эрхлэлт, Хоёрдогч бүтээгдэхүүн” төслийн хүрээнд “Алдагдал хаягдлийг алт мөнгө болгое” уриан дор төсөлд хамрагдаж буй иргэдийн танилцуулга, уулзалт  болно.

х

Төрийн ордны "Г" танхимд 11:00 цагт  УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

о

Эрчим Хүчний Зохицуулах Хороонд

11:00 цагт үнэ тарифийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. /Эрчим хүчний үнэ тариф болон ШӨХТГ-аас гаргасан мэдэгдэлд албан ёсны тайлбар өгнө. Сэтгүүлчид салбартай холбоотой сонирхсон асуултандаа хариулт авч болно./ Утас:91976677

а

Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл энэ хичээлийн жилээс шинээр үйл ажиллагаагаа эхэлж буй хувийн 29 цэцэрлэг, нэг бага сургуулийн удирдлагуудад тусгай зөвшөөрөл гардуулах арга хэмжээ  болно.

а

х"Улаан гэр" галлерейд

12:00 цагт Бүгд Найрамдах Чех Улсын уран бүтээлч Рената Фучиковагийн Европчууд анх хэрхэн амьдарч эхэлснээс эхлээд өнөө үеийг хүртлэх Европын түүхэн үйл явдлыг хамарсан “Европын түүх” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88006971

а

Зүүн баян уулын 16, 17 гудамжны уулзварт

16:00 цагт Иргэд хороо, дүүрэгтэйгээ хамтран гэр хорооллын орчноо тохижуулсан төслийн нээлт СХД, 10 хороо Баянхошууны эцсийн буудлаас зүүн хойшоо байрлах  болно. Утас:95603322, 96586689

х

Зүүн баян цагааны 4, 5 дугаар гудамж, Баянцагааны 10, 11 дүгээр гудамж

17:00 цагт Гэрэлт гудамж төслийн нээлт /СХД-ийн 8-р хорооны байрны харалдаа нарийн гудамж/ болно. Утас: 99101826, 96053737

х

Blue Moon арт галерейд

18:00 цагт  МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн 14 дэх бие даасан үзэсгэлэнгийн нээлт  болно.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ