
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 237 дугаар тушаалаар “Үнэт цаасны зах зээлийн орон тооны бус бодлогын зөвлөл”-ийг байгуулжээ. Уг зөвлөл нь үнэт цаасны зах зээлийн хөгжил, бодлого, зохицуулалтын болон салбарт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна үнэт цаасны зах зээлийн цаашдын хандлага, хэтийн төлөв байдал зэрэг бодлогын асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг чиглэлтэй аж.
ө
Бодлогын зөвлөлийн гишүүд нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголбанк, “МХБ” ТӨХК, “ҮЦТТТХТ” ХХК, Компанийн засаглалын хөгжлийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зах зээлийн холбооны төлөөлөл болон их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ