Н.Номин-Эрдэнэ: Багш л ярьж, хүүхдүүд сонсдог байсан үе өнгөрсөн

img

Энэ хичээлийн жилээс бүх ерөнхий боловсролын сургуулиудад “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө өнгөрсөн жил 40 лаборатори сургуульд бүтэн жил туршиж, бага ангийн багш нарыг олон удаагийн сургалтад хамруулсан. Хамгийн сүүлд БШУЯ-аас “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг бүх сургуулийн захирал, сургалтын менежер, бага ангийн багш нартаа танилцуулсан юм. Тиймээс одоо шинэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь сургуулийн, багшийн мэдэх хэрэг болоод байгаа юм. Бид энэ талаар Орхон аймгийн “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн багш Н.Номин-Эрдэнээс тодрууллаа.

_

Яамнаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан уу?

- “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүй ” сэдэвт сургалтанд суусан.

.

Шинэ хөтөлбөрийн онцлог нь юу байна вэ?

- Энэ хөтөлбөрт, багш бүрийн ширээн дээр гарын авлагатай, сургагч багштайгаа нээлттэй харилцах боломжтой, бусад багш нартайгаа танилцан хамтран ажиллахад хялбар гэх мэтчилэн олон талын онцлог байна. Хамгийн гол нь хүүхэд бүрийн хүсэл сонирхол, авьяас чадварыг харгалзан сургалтаа явуулна. Багшийг их эрх чөлөөтэй болгож байгаа гэж ойлгож байна. Хичээлээ хэрхэн явуулах, хэзээ яаж орох гэх мэт зүйлсээ өөрөө төлөвлөж байна. Цээжлүүлэхийн төлөө биш ойлгуулахын төлөө ажиллана гэхээр хүүхдэд ч багшид ч сонирхолтой байна. Хуучны арга барилаас бүрэн салж байгаа.

.

Хөтөлбөр шинэчилсэний ач холбогдол нь юу юм бол?

- Мэдээж, хүүхэд бүр хөгжвөл улс орон хөгжихийн эхлэл биз дээ. Тийм болохоор л сургалтын хөтөлбөрөө шинэчилж, уналтад ороод байсан салбар, ирээдүйгээ бодсон, зайлшгүй авах ёстой арга хэмжээ гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын системд олон өөрчлөлт гарч байсан. Тэд нь чухам ямар үр дүн авч ирж, яаж хэрэгжиж байсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ бусад арвин туршлагатай багш нарын хэлж байгаагаар энэ хөтөлбөр шиг бүх зүйл нь ойлгомжтой, бэлэн, сайн хөтөлбөр байгаагүй гэлцэж байсан. Тэгэхээр энэ бол цаг үеийн шаардлагаар хийгдсэн маш зөв алхам гэж бодож байна.

.

Яг хичээл дээр ямар өөрчлөлт гарах бол?

- Бүх л зүйл өөрчлөгдөж байна. Хичээлийн хуваариас эхлээд. Нэг өдөр дөрвөн өөр хичээлийг дөч, дөчин минуутаар үзхээр хүүхдийн толгойд тогтож үлддэггүй байж. Тэгвэл одоо нэг хичээл, нэг сэдэв дор хаяж хоёр цаг үргэлжилнэ. Хүүхдийг шууд бод гэж тулгадаг байдлаа өөрчилж, бодлогыг өөрсдөөр нь ярилцуулж, сэдвийг нь ойлгуулж байж бодуулна. Өөрөөр хэлбэл тэд хариуг нь шууд гаргахдаа биш бодох аргачлал, сурах арга барилд суралцаж эхэлнэ гэсэн үг. Товчхондоо самбарын урд багш л яриад хүүхдүүд сонсоод байдаг үе өнгөрсөн. Багш хүүхдүүдтэйгээ хамтраад мэдлэг бүтээнэ. Хүүхдүүд ч урамшаад илүү өөртөө итгэлтэй болно. Тэгэж  чадах л юм бол хүүхэд бүр хөгжинө.

.

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ажилдаа анхаар:
за тэгээд охин минь энэ яриандаа хамаагуй унэмшээл айлын нялх хуухдуудэд юу ч заахгуй байж нэг алав аа!!!!!!!! болохгуй шуу!!!! хичээлээ зааж ярьдаг багш хэрэггуй юм бол сургууль хэрэг байгаа юм уу?мэдлэгийг багш л зааж хэлж олдог юм аа!!!!!! олгож буй мэдлэгээ шалгах арга нь харилцан ярилцах байлгуй яахав. хуучин буруу байсан гэж хэн хэлээд чамайг уймуулчихвээ? ялангуяа монгол хэлэндээ тааруухан багш бол бага ярьж байхгуй бол хуухдууд буруу зеруу ярьдаг болох аюултай
2014-09-09
багш:
хуучин бодлогыг хүүхэд өөрөө боддоггүй байсан гэж хэлэх гээд байгаа юм биш биз дээ? хуучин ч шууд бод гэж тулгадаггүй л байсан даа. шинэ зүйл гэж болсон болоогүй түүхий арга туршихаар олон жил багшилсан сайн багш нараа судлаасай билээ. нэг хоёр жилийн дараа ахин нэг шинэ зүйл гаргаал битгий л туршаасай
2014-09-09
bagsh:
tenegteed baigaarai . . . bitgii ingej ungursun ue ruugaa buudaj bai . . . chinii meddeg gej u baisiin
2014-09-09
buyana:
unsiyy yasan hoorhon huuhenbe
2014-09-09
бшуя:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүү
2014-09-09