Үндсэн хуулийн цэц маргааш хуралдана
Нэр бүхий иргэд зарим хуульд оруулсан өөрчлөлт нь Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн 4 дэх заалтыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 13/, 17/ дахь заалт мөн 19 зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна хэмээн үзжээ. Тиймээс иргэдийн мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан маргааш 9.30 цагт эхлэх юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ