
Орон сууцны м2 дутаасан барилгын компаниудтай холбоотой гомдол санал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. ШӨХТГ-т байрны м2-аар хохирсон 700 гаруй иргэд хандаад байгаа бөгөөд тэдний нийт хохирлын хэмжээ гурван тэрбум төгрөг аж. Эндээс 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг барилгын компаниуд барагдуулжээ. Тэгвэл Тайгам-Алтай, Эм Ди Топ зэрэг хэд хэдэн компаниуд ШӨХТГ-ын торгуулийн шийтгэлийг эсэргүүцэн өнөөдрийг хүртэл шүүхийн байгууллагаар явж байгаа билээ. Тэгвэл иргэдийг хохироосон эдгээр барилгын компаниуд дээр шинээр хэд хэдэн компанид хаяглагдсан гомдол ихээр ирэх болжээ. Тодруулбал Хурд групп, Зүмбэр орд зэрэг компаниуд иргэдийг хохироосон байна. Иймээс ШӨХТГ-аас дээрх компаниудад захиргааны хэргийн шийтгэл ноогдуулахаар болжээ.
а
Б.Сансартуяа
о
Оллоо.мн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ