Социал демократ үзэл баримтлалаа танилцуулжээ
МАХН-аас 2014 оныг Анхан шатны байгууллагыг бэхжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан бүсчилсэн чуулга уулзалт хийж байгаа билээ. Хангайн бүсээс эхэлсэн чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсэд үргэлжилжээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн МАХН-ын гишүүд дэмжигчид, идэвхитэн сонгуульдтнууд оролцсон уг чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлого, байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар оролцсон байна.
ы
Улс төрийн намын анхан шатны байгууллага идэвхитэй жигд ажиллах нь хамгийн чухал. Тиймээс МАХН-ынхан анхан шатны байгууллагынхаа чадавхийг сайжруулах, байгууллага, салбар хороодын үйл ажиллагааг жигдрүүлэх, аймаг аймгийн намын хороодын арга туршлагыг солилцуулах, нэгтгэх зорилгоор ийнхүү чуулга уулзалт зохион байгуулж байгаа аж. Зүүн бүсийн чуулга уулзалтыг нээж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үг хэлсэн аж. Тэрбээр “Манай намын бүсчилсэн чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Энэ удаад бид Дорнод аймагт зүүн бүсийн гишүүн дэмжигчид, идэвхитэн сонгуультнуудаа цуглууллаа. Бид хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөт, шударга нийгмийг жинхэнэ утгаар нь бий болгохоор хамтдаа зүтгэж яваа. Бидний замд олон саад бэрхшээл таарч байгаа ч даван туулах хүч хангалттай бий гэдгийн орон нутгийн иргэд та нартай уулзах бүртээ улам бүр мэдэрч байна. Та бүхнийхээ санаа бодлыг сонсож дэмжих асуудлаа дэмжиж, засч залруулах зүйл байвал газар дээр нь шийдэх нь энэ уулзалтын чухал ач холбогдол юм. Мөн намын анхан шатны байгууллагаа идэвхитэй, жигд, чадамжтай байлгахын тулд санаа бодлоо харамгүй солилцох шаардлагатай” гэсэн байна.
ый
Түүний дараа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулсан бол Аюулгүй байдал, Гадаад бодлого, байнгын хорооны дарга Ц.Цолмон социал демократ үзэл баримтлал, түүнийг жинхэнэ утгаар нь бий болгох, адил төстэй гадаадын намуудын талаар сургалт хийжээ. Уулзалтад ирсэн намын гишүүдийн дийлэнх нь МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал болон хэзээ иргэж ирэх, намын төв байртай холбоотой асуудлаар сонирхон асууж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хариулахдаа “Н.Энхбаяртай холбож байгаа дараагийн хэрэг гэх намын төв байртай хобоотой асуудал нь дахин нэг хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байна. Н.Энхбаяр гэдэг хүнийг улс төрөөс нэг мөсөн түлхэн гаргахын тулд ийм арга хэрэглэж байгаа бөгөөд шударга үнэний төлөө дуугарсан хэнийг ч болов хэлмэгдүүлж байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ