
Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар тус тус өссөн байна.
Махны дундаж үнэ: Хонины махны үнэ 6.0-8.3 хувь, үхрийн махны үнэ 1.4-2.1 хувь, ямааны махны үнэ 2.8 хувь, адууны махны үнэ 0.9 хувиар тус тус өсчээ.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 3.6-6.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өссөн бол, үхрийн ястай мах болон ямааны махны үнэ тогтвортой байлаа.1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4338 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4763 төгрөг, ямааны мах - 3340 төгрөг, адууны мах – 3550 төгрөг, хонины цул мах – 4583 төгрөг, үхрийн цул мах – 5388 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Гурилын үнэ: “Алтан тариа” ХК-ийн савласан дээдийн дээд гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 0.8 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.3 хувиар буурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ