Хотын даргын хүү амьтны хүрээлэн байгуулах гэнэ
Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай амьтны хүрээлэн байгуулах гэнэ. Түүний байгуулах амьтны хүрээлэнгийн зураг төсөл аль хэдийнэ бэлэн болжээ. Байр сав нь ч бэлэн гэнэ. Тэрбээр амьтны хүрээлэнгээ өөрийн хувь эзэмшдэг “Гранд лайн” компанийн Жанжин клуб орчимд барьж буй "Түмэн амгалан" хороололдоо байрлуулахаар төлөвлөөд байгаа аж. Зураг төсөл, байр савыг асуудалгүй шийдсэн ч Б.Чулуудай хөрөнгө оруулалт дээрээ гацсан сурагтай. Тэрбээр амьтны хүрээлэндээ хөрөнгө оруулалт хийчих сайн санаатныг хайж байгаа бололтой. Мань эрийн хайж байгаа бас нэг зүйл нь хүрээлэндээ байрлуулах амьтад. Нэрээ бодож, муур, нохой, илжиг гээд зогсохгүй нь ойлгомжтой. Тиймээс ч хотын мээрийн хүү гаднаас амьтдаа, дотоодоос хөрөнгө оруулалт хайгаад завгүй яваа бололтой.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ