Хятадын 60 залуу Монголд ирнэ

img

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг гурав дах жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хятадын 60 залуу энэ 10-16-ны өдрүүдэд манайд ирж, туршлага солилцохоор болжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын Засгийн Газрын төлөөлөгчид, Бүх Хятадын  Залуучуудын Холбооны тэргүүлэгчид ,улс төр, бизнес, нийгэм, урлаг, соёл, спортын салбарын нэр хүндтэй өндөр албан тушаалын залуус багтаж буй аж.

х

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй уг айлчлалын үеэр энэ сарын 12-нд бизнес уулзалт зохион байгуулах аж. Монголын бизнес эрхлэгч залуучуудтай харилцан хамтран ажиллах, төсөл хөтөлбөрүүд дээр хөрөнгө оруулалт хийх нөхцлийг судлахаар Хятадын бизнес эрхлэгч залуучууд ирэх бөгөөд энэхүү уулзалтад Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох, чөлөөт уулзалтууд болно. Хятадын талаас барилга, үл хөдлөх хөрөнгө, төмөр зам, авто зам, аялал жуулчлал, мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, хөдөө аж ахуйн салбаруудад бизнес эрхэлж байгаа залуучууд оролцож байгаа юм.

ө

Өнгөрсөн оны 11 дүгээр сард хоёр орны залуучууд туршлага солилцооны хөтөлбөрийн дагуу Монголын шилдэг 100 залуу БНХАУ-ын Бээжин, Циндао хотуудад айлчилж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
iim erguunuudei yaj mgol uls hogjino,dandaa yumiig eregeeen erguulj bdag mulguunuud
2014-09-10
тамир:
уулзалтанд яаж бүртгүүлэх тухай мэдээлээч
2014-09-10
kalki:
baliar omhii hujaa nar
2014-09-09
hallim salim:
60 turk zaluu ch irne
2014-09-09
ажхбб:
60 орос залуу ирэх үү
2014-09-09
hhhhh:
tiin yadiin uulzana za tenegee cham shig ymnuudtai uulzaj aluulj bsanaas deer kkkkk
2014-09-09
haaggi:
hyatadiin 60 zaluu irj mongoliin 60 emegteitei uulzana
2014-09-09