Монголын калиграфчдын бүтээл Австралид дэлгэгджээ

img

Австралийн Аделэйд хотод байрлах Өмнөд Австралийн Урлагийн галерейд “Бийр ба Бэх” хэмээн Азийн орчин үеийн калиграфын үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Хятадын уран бүтээлчдийн уран бүтээлүүд дэлгэгдсэн аж. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр калиграф уран бүтээлч Б.Одонтуяа Монголын калиграфын онцлогийг танилцуулсан сургалтыг зохион байгуулсан байна.

а

Тус үзэсгэлэнд Д.Баттөмөр, Д.Ганбаатар, Л.Түвшинжаргал, Б.Одонтуяа зэрэг Монголын уран бүтээлчдийн “Морин дээрх Монгол бөөгийн ёс”, “Тэнгэр, нүүдэлчин, газар”, “Монгол бахархал”, “Уудам”, “Мөнх тэнгэрийн дор” зэрэг уран бүтээлүүд тавигджээ. Энэ үзэсгэлэн 2015 оны гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-09-10