ТОП-20 индекс 1.5 хувиар өслөө

img

Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн үнэт цаасны арилжаагаар 13 хувьцаат компанийн нийт 15.847 ширхэг хувьцаа арилжигдаж, 6.125.661.30 төгрөгийн гүйлгээ хийгджээ.  Энэ өдөр “А” самбарт 10 компанийн 6.736 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 5.067.227.00 төгрөгийн, “Б” самбарт 3 компанийн нийт 9.111 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.058.434.30  төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

ө ТОП-20 индекс 15.948.34 нэгж буюу 1.55 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  996.88 нэгж болж 0.04 хувиар буурсан  үзүүлэлтэй байна.

а Дашрамд дурьдахад 9 дүгээр сарын эхний 7 хоногийн арилжааны дүн 142.356.047.50 төгрөгт хүрсэн нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.5 дахин өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ