Замын хөдөлгөөний сургалтын талбай байгуулжээ
Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Т.Оюунбаатарын санаачилгаар Хэрлэн сумын 4-10 багийн нутаг дэвсгэрт Цагдаа олон нийтийн хотхон байгуулахаар болжээ. Энэхүү хотхон нь залууст зориулсан спортын талбай, ахмад настангуудад зориулсан ногоон байгууламж бүхий амралтын талбай, ёслол хүндэтгэлийн талбай, "Хүүхэд замын хөдөлгөөн" сургалтын тоглоомын талбай гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж.
нх
Тэгвэл энэхүү хотхоны эхний бүтээн байгуулалт ашиглалтад оржээ. Энэ нь “Хүүхэд-Замын хөдөлгөөн” сургалтын тоглоомын талбай аж. Хүүхдүүдэд замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг олгох уг талбайг Хэрлэн сумын орон нутгийн хөгжлийн сангийн 66 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ