Өнөөдөр хэлмэгдэгсэдийг дурсах өдөр
Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг манай улс 19 дэх удаагаа тэмдэглэж буй аж. Өнөөдөр төр засгийн тэргүүнүүд Хэлмэгдэгсэдийн төв хөшөө болон Сонгинохайрхан уулын бэл дэх хэлмэгдэгсэдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Мөн МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх юм байна. Үүнээс гадна энэ өдөр “1932 оны бослого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах аж.
ө
Дашрамд дуулгахад Улсын Их Хурлаас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд болох 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нөхөх олговрыг олгожээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ