Өнөөдөр болох үйл явдлын тойм
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын зааланд
10.00 цагт Нийслэлд хотод баригдаж буй барилгуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.Утас: 99070909
а
Мэдээллийн технологийн үндэсний паркын Сургалтын төвд
10.00 цагт "Оюунлаг, чадварлаг ирээдүйд хамтдаа" семинар болно.
х
Ялалтын талбайгаас
10.00 цагт Энх тайвны нэрт зүтгэлтэн Шри Чинмойн санаачилсан Эвийн Өргөө энх тайвны гүйлт УБ-аас Замын-Үүдийг чиглэлд эхэлнэ. Энэхүү гүйлт нь дэлхийн 140 гаруй орныг дамжин даян дэлхийд энх амгаланг уриалдаг билээ.
БЗД-т
11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн 11-р хорооны, 13:00 цагт 10-р хорооны, 16.00 цагт 12-р хорооны иргэдтэй уулзалт хийж, тойргоос сонгогдсон гишүүний хувьд хийсэн ажлаа танилцуулахын хамт иргэдийн санал хүсэлтийг хүлээж авна. Уулзалт хороодын байранд болно
х
Нийслэлийн 2 дугаар дунд сургуульд
11.00 цагт байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яамаас гардуулж өгнө. Тус үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Японы элчин сайд нар оролцоно. Утас: 98119897
х
Үндэсний мэдээллийн төвд
11.10 цагт “Ардчилал шударга ёс” Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гадаадын хэвлэлүүдэд гарсан ноцтой мэдээллийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Хэлмэгдэгсэдийн холбооноос цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
а
Чингисийн талбайд
12.00 цагт "Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс цуглаан зохион байгуулна. Утас: 77110070, 91195745
а
“Бэлх плаза”-д
12.00 цагт CБД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Монгол Глобал” ХХК-ний шинээр байгуулсан хүүхдийн тоглоомын талбайн нээлтийн ажиллагаа болно. Утас: 99118236
о
БШУЯ-нд
15.00 цагт БШУЯ-аас зохиолч, уран бүтээлчдийн дунд зарласан хүүхдийн утга зохиолын уралдаанд бүтээл нь шалгарсан зохиолчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзана. Утас: 98119897, 91913865
а
Туушин зочид буудлын 1 давхарт байрлах 976 арт галерейд
17.00 цагт Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан "Цаг хугацаа ба орон зай" Нүүдлийн урлан-2014 үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээ болно.
х
Пума имперал зочид буудлын Хурлын зааланд
17.30 цагт Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл ТББ нь Хувийн Хэвшлийн Хөгжил IV - Эдийн засгийн сэтгүүлчдийн уулзалтыг зохион байгуулна. Утас: 70114481, 89014272
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ