Түмний нэр барьсан ээлжит шантааж
УИХ дахь МАН-ын бүлгээс АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад албан бичиг илгээжээ. Уг бичигт "Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно хэмээн мэдэгдэн. Ардчилсан намын бүлэг хэлсэн амандаа хүрч хариуцлага тооцох эсэхийг ард түмэн хүлээж сууна" хэмээн бичжээ. Товчхондоо МАН-ынхан ард түмний нэр барьж, олонхоос амлалт нэхэж буй бололтой. Үнэн хэрэгтээ ард түмэн засгаар оролдохыг төдийлөн хүсэхгүй байгаа болов уу. Нэгийг унагаж, нөгөөг эмхлэн байгуулах хугацаанд хэн хохирдгийг мэддэг учраас. Харин улс төрийн хүрээнийхэнд энэ ашиг хонжоо өгөхгүй үгүйсгэхгүй.
а
х
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ