Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд шалгалт хийнэ

6
Тус ажлын хэсэг дараахь удирдамжийн дагуу ажиллана.
7
УДИРДАМЖ
7
Нэг. Зорилго: “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хийгдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын их болон урсгал засварын ажлын явц гүйцэтгэл зохион байгуулалтанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, дүнг нийслэлийн удирдлагийн зөвлөлийн хуралд танилцуулах.
6
Хоёр. Шалгалт хийх хугацаа
Шалгалтыг 2014 оны 09 дүгээр сарын 09-нөөс эхлэн ажлын 10 хоногт явуулна.
6
Гурав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн
Ахлагч | Х.Гантулга | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга |
Гишүүд | Ш.Нацагдорж | Нийслэлийн Дотоод аудитын албаны дарга |
Ц.Бадамханд | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн | |
Н.Хулан | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн | |
Нарийн бичгийн дарга | Б.Ганболд | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн |
5
Дөрөв. Шалгах ажлын чиглэл
3.1 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн эсэх;
3.2 Төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагаа нь хууль тогтоомжид заагдсан үндэслэл, нөхцлийг хангасан эсэх;
3.3 Гэрээний салшгүй хэсэг болох техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээ, чанарын баталгааг хангасан, гэрээнд заагдсан хугацаанд хийгдсэн эсэх;
3.4 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнд бий болсон хөрөнгийг ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгч данс бүртгэлд тусгасан эсэх;
6
Тав. Шалгалтыг зохион байгуулах, дүнг нэгтгэн, тайлагнах
- Ажлын хэсгийн ахлагч ажлын хэсгийн гишүүдийг үүрэгжүүлэн ажиллана.
- Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга батлагдсан удирдамжийн дагуу явуулсан шалгалтын холбогдох танилцуулга, тооцоо, судалгааг нэгтгэнэ.
- Ажлын хэсгийн ахлагч шалгалтын дүнг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд танилцуулах гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ