Автобусанд "GPS" суулгана
Хотын даргын 720 тоот захирамжийн дагуу нийслэлийн нийтийн тээвэрт GPS төхөөрөмж суулгах сонгон шалгаруулалтыг зарлажээ. Уг сонгон шалгаруулалтад таван компани материалаа ирүүлснээс төслийн үнэ, үнэлгээг судалж “Datacard” консорциумыг шалгаруулсан байна. Уг консерциумд Солонгосын 4 компани, Монгол талын 4 компани, түншлэлээр ХХБ, “Gmobail” компани багтжээ.
х
Ажил гүйцэтгэх гэрээг энэ сард багтаан байгуулах бөгөөд нийслэлийн Засаг дарга, “Datacard” консорциумын төлөөлөл гарын үсэг зурж, баталгаажуулах аж. Ингэж гэрээ байгуулснаас хойш 240 хоногийн дотор буюу ирэх оны дөрөвдүгээр сараас нийтийн тээвэрт GPS төхөөрөмж суулгах төсөл хэрэгжиж эхлэх юм байна. Төсөл зургаан сарын хугацаанд хэрэгжинэ. Нийтийн тээвэрт GPS төхөөрөмж суулгаснаар автобусыг бүрэн хянана. Автобусны эвдрэл гэмтэл, зогсоолууд дээр зогсох цаг хугацаа, зорчигчдын тоо, ачаалал ихтэй цаг, явах чиглэл зэрэг бүх мэдээллийг хянах боломжтой. Мөн иргэд энэхүү мэдээллийг гар утас болон автобусны зогсоолуудын цахим самбараас авч болох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ