Мэргэжлийн хяналт, зөвшөөрөлгүй барилга хоорондын цоорхой

img

Сургалтын төлбөр, хувцасны мөнгөө олох гэж зөвшөөрөлгүй барилга дээр туслах ажилтан хийж байсан гурван оюутан осолдож, амиа алдсан хэрэг гуравхан хоногийн өмнө гарсан. Харин өнөөдөр ниргэсэн хойно нь хашгирагчид уламжлал ёсоор мэдээлэл хийв. Энэ удаа нийслэлийн Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газартай хамтарчээ. Гэвч тэдний өгч буй тоон мэдээлэл хол зөрүүтэй. Мэргэжлийн хяналтын газар 2014 оны эхний есөн сарын хугацаанд барилгын салбарт 14 осол гарсан гэх мэдээллийг өгч байхад цагдаагийнхан 59 хэмээн дуугарав. Осол эндлийг бууруулж, урьдчилан сэргийлж, хяналтаа тавьж чаддаггүй юм гэхэд ядаж зөв тооллоод сууж байх хэрэгтэй биш үү. Аль нь зөв нь мэдэгдэхгүй энэ тоо өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт аж. Мэргэжлийн хяналтынхан шалгалт сайн хийж, барилгын компаниуд хариуцлагатай  болсон учраас осол аваар буурсан гэнэ. Газар дээр осол нь нэмэгдэж, хэд гурваараа амиа алдсаар байхад хянаж шалгадаг байгууллагуудын цаасан дээрх тоо нь буурсаар байгаа бололтой.

_

Одоогийн байдлаар нийслэлд 470 барилга баригдаж байна. Үүний 26 барилга нь зөвшөөрөлгүй. Өөрөөр хэлбэл барилга угсралтын ажил явуулж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акттай. Хууль журмын дагуу бол улсын байцаагчийн акт тавигдсан компани барилга угсралтын ажлаа зогсоох учиртай. Гэтэл эдгээр компанид улсын байцаагчийн акт “жижигдэж”, одоо ч барилгаа барьсаар байгаа гэнэ. Энэ байдалд мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлага “Бид шалгалтаа хийсэн. Зөрчил илрүүлж, улсын байцаагчийн акт, торгууль тавьж, барилгын үйл ажиллагааг зогсоосон. Хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу чадах бүх арга хэмжээгээ авч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нэг байцаагч акт тогтоосон барилгынхаа ажлын талбай дээр очиж, барилга бариулахгүй гээд тэмцэх боломж байхгүй” гэсэн тайлбарыг өгч байна. Мэргэжлийн хяналт тавьсан актынхаа араас явдаггүй нь тодорхой болов. Тэгвэл мэдээлэл хийсэн цагдаа яах чиг үүрэгтэй вэ? Барилгыг шалгадаггүй бас хянадаггүй. Зөвхөн осол гарсан газарт л очиж, хэргийг бүртгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах эрхтэй. Ийм зохицуулалттай байхад барилгынхан даврахаас яахав. Мэргэжлийн хяналт акт тавина, болохоо байсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх арга хэмжээ авна. Харин энэ хугацаанд компаниуд барилгаа барьсаар л байна. Заримд нь осол гарч, хүний амь нас эрсэднэ.

_

Хэдхэн хоногийн өмнө осол гарсан “Бо Бэ” констракшн барилгын компанийн барилга угсралтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өнгөрөгч тавдугаар сард мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зогсоосон байсан. Гэвч тэд хариуцлагаа үл ухамсарлан, дөрвөн сарын турш үйл ажиллагаа явуулсаар, эцэст нь гурван хүний эрдэнэт амиар тоглолоо. Үүнээс гадна 25 компани зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлуулж, барилгын салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасуулах хүсэлтийг БХБЯ-нд явуулахаас өөр арга хэмжээг авч чадахгүй гэдгээ мэргэжлийн хяналтынхан мэдээлсэн.

_

Хуулиар гүйцэтгэх бидний үүрэг дууссан гэх мэргэжлийн хяналт, хуулийг дорд үзэж, хариуцлагыг умартах барилгын компаниудын дунд орших зохицуулалтгүй цоорхойд идэх хоол, өмсөх хувцсаа залгуулахаар зүтгэж яваа жирийн иргэд унаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байх нь. Мэргэжлийн хяналтын байцаагч акт тогтоосон л бол барилга угсралтын үйл ажиллагаагаа зогсоодог ухамсар, зөвшөөрөлгүй барилга барьсан компанийн эрхийг шууд хасдаг хатуухан зохицуулалт үгүйлэгдсээр л байна.

_

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin:
erni zybceereltei tatwar tyldeg barilga hobor um biczyy,tanil maani13r horoolold bair awaad orson cini,tatwariin alband ogt medegdeegyi zybczeerelgyi barisan baisan,ziliin daraa haalgani jmbii ymni unaad ewdreed ehelsen,iim czanargyi materialaar hulgaigaar barilga baridag ,deerni hudelmer hamgaalaliin dyrmee murddeggyi kompaniud baihiin
2014-09-10
zochin :
hairan saihan zaluuchuud shuud udirdlagatai n yrih arai ch dee hunii amind hureed bna shdee anh udaa bish dee bodooch buigui darga min uy hiij bna 3 zaluug haramsaj bna
2014-09-10
zochin:
meregjliin hyanalt dargatai n shuud yrih heregtei sh dee ter emegtei darga ooroo yvaj uzeh heregtei sh dee uy hiij suuj bna aa ard tumnii toloo ajilaj bgaa um uu ter busgui ikh tom bultereed bsan
2014-09-10
zochin:
vnen vnen udirdlagad hariutslaga tootsoh tsag bolson
2014-09-10
zochin:
nmhg gej turuus tsalinjsan abilgalchid dargiigni hal hichneen saihan zaluusiin amind hvrle ajlaa hiihgvi abilgal abahaas uur yu hiideg yum ene abgaig zailuul
2014-09-10
zochin:
nmhg gej turuus tsalinjsan abilgalchid dargiigni hal hichneen saihan zaluusiin amind hvrle ajlaa hiihgvi abilgal abahaas uur yu hiideg yum ene abgaig zailuul
2014-09-10
zochin:
hmhgazriin dargiigni halah heregtei yahlaaraa zubshuurulgvi barilga vil ajillagaa yabuulj bhad meddeggvi yum mer hyanaltiinhan ter chigeere abilgal abagchid
2014-09-10