Шилжилт хөдөлгөөний тулгамдсан асуудлыг ярилцав
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өнөөдөр "Монгол Улс дахь гадаад шилжилт хөдөлгөөн, түүний тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга зам" сэдэвт онол-практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурал нь гадаад шилжилт хөдөлгөөнд хамаарал бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан ойлголцлыг бий болгох, албан хаагчдын эрдэм судлалын ажлыг эрчимжүүлэх, харилцагч байгууллагуудад хандсан зөвлөмжийг батламжлан хүргүүлэх зорилготой юм.
ө
Хуралд Гадаад харилцааны яам, Хөдөлмөрийн яам, Үндэсний аюулгүй зөвлөл, Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагууд оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ