Сайд Ш.Түвдэндорж Ерөнхий чуулганд уригдлаа
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн гүйцэтгэх захирал, тус байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Хироуки Конумаг хүлээн авч уулзлаа. Сайд Монгол Улс, НҮБ-ын ХХААБ хооронд 2012 онд байгуулсан санамж бичиг болон Дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхааран ажиллаж байгааг цохон тэмдэглээд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага техник туслалцааны хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлсэн байна.
а
Харин Хироюуки Конума Улаанбаатар хотноо НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд 2015 онд Ром хотод болох НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий чуулганд оролцохыг урьжээ.
а
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн гүйцэтгэх захирал Хироюуки Конумад Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулан өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ