С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо
Олон улсын хэмжээний мастер Сүхээгийн Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр дэлхийн аварга Юлия Раткевичийг онооны илүүгээр ялж, эх орныхоо төрийн дууллыг Ташкентын тэнгэрт эгшиглүүллээ. 60 кг-ын жинд дэлхийд данслагдаж буй С.Цэрэнчимэд чөлөөт бөхөөр есөн жил хичээллэж буй аж.
б
Ийнхүү С.Цэрэнчимэд Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх тав дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Түүнд баяр хүргэе.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ