Тижан Чогбрүл ринбучэ өнөөдөр ном айлдана
Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ Монголд хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр өнөөдөр 13.00 цагт Монголын сүсэгтэн олонд зориулан ном айлдах юм байна. Тижан Чогбрүл ринбучэ сүсэгтэн олонд зориулан шарын шашны гол идам бурхан болох оюун билгүүнийг хайрлагч Манзушри догшин дүр, Ямандаг бурханы авшигийг Үндэсний АСА циркт айлдах аж. Ямандаг бурханыг шүтсэнээр оюун ухаан сайжирч, гадна дотны хорлол, барцад саадыг арилгах, нас буян арвижих, Чойжал, Жамсран тэргүүтэн сахиуснууд сахин хамгаадаг хэмээн үздэг юм байна.
н
Дээрхийн гэгээн авралт богд Тижан Чогбрүл ринбучэ нь Монголд дөрөв дэх удаагаа ирж буй аж. Тэрбээр анх 2003 онд монгол хувилгаан Гүрүдэва ринбучэгийн урилгаар манай оронд ирж, сүсэгтэн олонд номын авшиг хүртээж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ