Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
09:00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг танилцуулна. Тус хурлын нээлтэнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхий зөвлөлийн хуулийн ахлах зөвлөх Алан Колман нар оролцоно.
х
ҮХАА-н нэг давхрын хурлын зааланд
09:30 цагт “Шилмэл мал 2014” арга хэмжээний хүрээнд Монгол, Францын мал аж ахуйн форум болно. Утас: 88373744
х
Хангарьд ордны гаднаас
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Сэтгүүлчдэд зориулсан унаа 10 цагт хөдөлнө. Утас: 99979799
х
Үндэсний Статистикийн хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний найман сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 261502, 99155044
х
Богд Хааны Ордон Музейд
11:00 цагт “Хаан туульсын өргөөний нээлт” болно.
х
Ахуйн үйлчилгээний уулзварт
12:00 цагт "Гудамж" төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгосон Ахуйн үйлчилгээний уулзвар /3, 4-р хорооллын замын эхлэл/-ийн уулзварыг нээх ёслол болно.
а
Мишээл Экспо төвд
15:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл 2014" намрын олон улсын үзэсгэлэн, яармагийн нээлт болно.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ