60 саяар тоглоомын талбай байгуулжээ
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхэд хүүхэд, залуучуудад зориулсан тоглоомын талбай байгуулжээ. Уг тоглоомын талбайг “Монгол глобал” ХХК хоёр сарын хугацаанд барьж байгуулсан байна.
н
Тус компани нь 1996 онд байгуулагдсан цагаасаа хүүхэд багачуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор олон ажил хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд энэ удаа Сүхбаатар дүүрэгтэй хамтран 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү иж бүрэн тохижилтыг хийж иргэддээ хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ