Цагдаагийнхан уучлалт гуйлаа
Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр таван буудлын орчимд цагдаагийн албаны машин хүүхэд мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг ослыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн албаны СЭҮ 00-23 улсын дугаартай машин дуут дохио ажиллуулан, урсгал сөрж явахдаа үйлдэж, 12 настай охин газар дээрээ нас барсан юм. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт хүсчээ. Цагдаагийн ерөнхий газраас "2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн алба хаагч албаны тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гарган 12 настай “С”-ийн амь насыг хохироосон явдалд хохирогчийн ар гэрийнхнээс УУЧЛАЛТ ХҮСЧ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ" хэмээсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ