Хаан туульс, туулийн өргөө нээгдэнэ

img

Богд Хааны Ордон Музейд  “Хаан туульс, туулийн өргөө” нээгдэнэ. Өргөөний нээлтийн ёслол өнөөдөр 11:00 цагт болох бөгөөд арга хэмжээг ССАЖЯ-ны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтран зохион байгуулж буй юм.

э Үндэснийхээ соёлын уламжлалыг хадгалах, хөгжүүлэхээр зорьж буй энэ үед ардын аман соёлын талаарх ард иргэдэд ойлгуулан мэдрүүлэхэд уг өргөөний ач холбогдол орших аж.  Мөн Монгол туулийн урлагийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийн биелэлтэд ихээхэн нөлөө үзүүлж   Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу , дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ