МУИС-ийн номын сангийн шавыг маргааш тавина
МУИС-ийн номын сангийн барилгын шав тавих ёслол маргааш болно. Тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны дэргэд баригдах шинэ номын сангийн шав тавих ёслол 11.40-13.00 цагийн хооронд болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МУИС-ийн захирал А.Галтбаяр болон бусад хүмүүс оролцох аж. МУИС-ийн шинэ номын сан баригдсанаар номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, санаачлах, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болно хэмээн үзжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ