“Улаанбаатар Түншлэл- 2014” өнөөдөр нээгдэнэ

- Барилга, барилгын материал
- Банк санхүү, зээлийн боломж
- Тоног, төхөөрөмж
- Эм, эмийн бүтээгдэхүүн
- Ноос, ноолуур
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Шинэ техник, технологи
- Арьсан эдлэл, бэлэг дурсгал
- Гэр ахуйн хэрэгсэл
- Гоёл чимэглэл
- Үндэсний эдлэл
ө
Үзэсгэлэнд ирснээр бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, хийц загварын түвшинг жишиж үзэх, шинэчлэл байгаа эсэх, хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүнээ цогц хэлбэрээр танилцуулж, хүргэхээс гадна аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо туршлага судлах, мэдлэг солилцох, хоршиж ажиллах, зах зээлийн шударга өрсөлдөх олон боломжийг зохион байгуулагчид олгож байна. Мөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл жилээс жилд олширч, шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлснээр худалдан авагчийн сэтгэл ханамж нэмэгдэж, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх нь энэхүү үзэсгэлэнгийн нэгэн зорилт юм. Олон улсын үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс энэ сарын 15 хүртэл Мишээл экспо төвд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ