Явуулын бирж 75 хүнийг ажилд зуучилжээ

img

Явуулын хөдөлмөрийн бирж өчигдөр Чингэлтэй дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр долоон буудалд 11.00-18.00 цагийн хооронд ажиллажээ. Энэ үеэр  Залуучуудын Хөдөлмөрийн төв биржид нээлттэй зарлагдсан 650 гаруй ажлын байр иргэдэд санал болгож, танилцуулсан байна. Мөн 168 ажил хайгч Явуулын хөдөлмөрийн биржид бүртгүүлж, 75 нь ажлын байранд зуучлагджээ.

б Дашрамд дуулгахад Явуулын хөдөлмөрийн бирж нь маргааш Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо,энэ сарын 16, 17-нд Дамбадаржаагийн хуучин эцэс буюу Сүхбаатар дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт ажиллах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ