"Өнөр бүл"-ийн спорт цогцолборыг 200 саяар байгуулжээ
Хүүхэд гэр бүл хөгжлийн "Өнөр бүл" төвийн хүүхэд багачууд спортын цогцолбор талбайтай болжээ. Тус төвийн хүүхэд багачуудын сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтаар энэхүү спортын иж бүрэн цогцолбор талбайг байгуулсан аж. Уг цогцолбор 200 сая төгрөгийн өртөгтэй юм байна. Хөл бөмбөг, сагс, гар бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборыг Хандгайтад байрлах Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн "Хараацай" зусланд байгуулжээ.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ